Таны хүзүү, нуруу, өвдөг гээд үе мөч өвддөг үү?

Эрүүл хүний биеийн жингийн бараг тавны нэгийг яс эзэлдэг. Ясны 22%-ийг ус эзэлдэг боловч маш хатуу, бөх бат атлаа хөнгөн, уян бүтэцтэй. Хоёр яс хоорондоо нийлж байгаа хэсэг газрыг үе гэж нэрлэдэг. Хүний биед 300 гаруй үе холбоос байдаг.

Өвдөх, хавдах, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжээр илэрдэг үений янз бүрийн эмгэгүүдийг нийтэд нь үений үрэвсэл гэж нэрлэдэг. 

ДЭМБ-ын судалгаагаар 50-аас дээш настай хүмүүсийн 90% нь үе мөчний өвчлөлтэй болохыг  тогтоожээ. Зонхилон оношлогддог эмгэгүүд: Яс үений үрэвсэл, хэрлэг төст үрэвсэл, барилцах нуруу үений үрэвсэл, үений хэлбэр гажиж үетэх.

Үе мөч өвдөх шалтгаанууд

Насжилт: 30 наснаас эхлэн хүний яслаг болон мөгөөрслөг эдийн уян хатан чанар алдагдаж эхэлдэг. Энэ үеэс эхлэн шим тэжээлээр баялаг хоол хэрэглээгүйгээс эсвэл бусад өвчинтэй хавсарснаар өтөл насанд үе мөч өвддөг. 
Кальци: Хүний яслаг эдийн 99%-ийг бүрэлдүүлдэг тэжээл бол кальци. Харин 1% буюу нэн чухал болох шим тэжээл нь магни, фосфор, Д амин дэм зэрэг элементүүд байдаг билээ. Эдгээрийн тэнцвэр алдагдсанаар хижээл наснаас эхлэн үе мөч өвдөж эхэлдэг. 
Биеийн жин: Хүний биеийн бүх жинг тулгуур эрхтэн болох нуруу, өвдөг үүрч байдаг. Тиймээс залуу наснаас эхлэн, хэт таргалалттай байсан хүмүүс энэ өвчнөөр шаналах нь элбэг. 
Хүйтэн: Хөл, өвдөгний үе нь цусны  эргэлтийн төв болох зүрх судаснаас хамгийн хол хязгаарт байдаг учраас даарч хөрсөн үед хялгасан судас агшиж, улмаар энэ хэсгийн шим тэжээл болон эсэргүүцэх чадамжинд сөргөөр нөлөөлж, өвчлөх, өвчин сэдрэх шалтгаан болдог.
Хүйс: Энэ өвчинд эмэгтэйчүүд, эрчүүдээс 2-4 дахин их өртөмтгий байдаг. Цэвэршилтээс шалтгаалан зарим дааврын өөрчлөлтөнд орох нь ясны сийрэгжилтийн явцыг түргэсгэдэг юм.
Ажил мэргэжил: Энэ өвчинд тогооч, замын цагдаа, зөөгч, үйлчилгээний ажилтнууд зэрэг байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс их өртөмтгий байдаг. 

Үе мөчний эмийн болон эмийн бус эмчилгээний олон арга байдаг хэдий ч уг өвчин нь улам даамжирч, эцэстээ өвчтөн тахир дутуу болдог.

Үе мөчний өвчинд зөгийн бүтээгдэхүүн тустай.

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг үе мөчний өвчлөлийн үед хэрэглэхэд үрэвслийн эсрэг, гэмтсэн үений өвдөлт намдаах, хаван хавдар буулгах, үений хөдөлгөөн сайжруулах, бодисын солилцоо хэвийн болгох давуу талтай байдаг. Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг өвчлөлийн аль ч шатанд хэрэглэж болно.

Зөгийн хор. Зөгийн хор нь өвчин намдаах, хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлэх, хаван хавдар буулгах, мэдрэггүйжүүлэх үйлчилгээтэй. Зөгийн хорны өвчин намдаах чадвар нь новокаинаас 50 дахин илүү байдаг. Зөгийн хортой тосон түрхлэг, шаврыг хэрэглэн үенд иллэг хийнэ. Зөгийн хорны гүнд нэвтрэх чадвар нь шаварт агуулагдах эрдэс бодисыг биед шингэх үйлчилгээг давхар үзүүлнэ. Халуун шавар нь үрэвслийн эсрэг, шимэгдүүлэх, өвчин намдаах цусан хангамжыг сайжруулах, бодисын солилцоо өдөөх үйлчилгээтэй.

Зөгийн хортой Тенториум тос 

“Тенториум” тосны найрлагад ямар ч химийн бодис, ороогүй зөвхөн цэвэр зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн орсон тул байгалийн гаралтай, хүний биед тустай бодисуудыг агуулсан шинж чанараараа гайхалтай бүтээгдэхүүн юм. “Тенториум” тос нь эд эс, мөгөөрсөн эдийн тэжээл болдог онцлогтой.

Зөгийн хортой тосны үйлчлэл:

▪️ Үе мөчний үрэвсэл дарж, чангарсан булчин суллаж, өвдөлт намдаана.

▪️ Хүзүү, нурууны шохойжилт, яс ургалт, радикулит, ясны сийрэгжилт зэрэг үе мөчний өвчний үед хэрэглэхэд нөхөн сэргээх, мөгөөрс тэжээх, илүүдэл давсыг уусгах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

▪️ Зүрх-судасны өвчлөл, даралт ихсэх, судасны хатуурал, судасны өргөсөлт, үрэвслийн үед биологийн идэвхит цэгүүдэд түрхэнэ.

▪️ Толгой өвдөх, толгой таллаж өвдөх, гурвалсан мэдрэл, хавирга завсрын мэдрэл зэргийн үед үрэвсэл дарж, өвчин намдааж, тайвшруулна.

Зөгийн хортой тосны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

⬇️⬇️⬇️
http://bit.ly/39qSJSb

Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах