Үе мөчний эмгэг дотроос олонтоо тохиолддог нь яс үений үрэвсэл юм. Энэ нь өндөр настанд элбэг тохиолдоно. Яс үений үрэвсэл нь зөвхөн нэг үеийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл тодорхой нэг газар элэгдэж гэмтсэнээс байн байн үрэвсэж өвдөлт өгдөг. Биеийн жингийн илүүдэл, халдвар, гэмтэл, төрөлхийн гажиг нь удаан явцтай хувирлыг хурдасгадаг. Учир нь мөгөөрсний бүтэц нь настай холбоотой элэгдэж, 60-аас дээш насныханд ихэвчлэн яс үений үрэвслийн аажим хэлбэр явагдаж байдаг. Үе хавдаж өвдөх, хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэж, амрахад намжих, амарсны дараа богино хугацаанд хөших, хөдөлгөөн хязгаарлагдах, буюу үеэр хөдлөхөд шаржигнаж дуугарах улмаар өвдөлт дамжих шинжүүд гол төлөв илэрнэ. Эмгэг хөнгөн явцтай бол амьдралын хэв маягийг өөрчлөх, шинж тэмдгийн эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй байдаг.
Өвдөгний үений үрэвсэлтэй хүмүүс дараахь иллэгийг долоо хоногт 2 удаа хийх шаардлагатай. Мөн ачаалал ихсэх, хөл өвдөж зовиурлах тохиолдолд өдөр бүр хийнэ. Энэ иллэгт “Тенториум”, “Апикрем” тосон түрхлэгүүдийг ашигладаг.
“Тенториум” зөгийн хортой тосон түрхлэг
“Тенториум” тосны найрлагад ямар ч химийн бодис, ороогүй зөвхөн цэвэр зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн орсон тул байгалийн гаралтай, хүний биед тустай бодисуудыг агуулсан шинж чанараараа гайхалтай бүтээгдэхүүн юм. “Тенториум” тос нь эд эс, мөгөөрсөн эдийн тэжээл болдог онцлогтой.
“Апикрем” тос нь цэцгийн тоос агуулдаг тул хуурай арьсанд түрхэж иллэг хийхэд бөөгнөрч, гарт хуйлардаг. “Апикрем”-ийг хэрэглэхдээ “Тенториум” тостой хамт хэрэглэнэ. Энэхүү цэцгийн тоосны хатуурсан хэсгийг бөөгнөрч дуустал нь илнэ. Өвдөгний урд хэсэгт түрхэхээс гадна өвдөгний арын хонхорхойд түрхэх хэрэгтэй.
Өвдөгний иллэг
Эхлээд “Тенториум” тосыг өвдгөндөө түрхээд, дээрээс нь “Апикрем” тосыг түрхэж иллэг хийнэ. Иллэг хийж байх явцад “Тенториум” тосон дахь зөгийн хорны нэвчих чанарын үйлчлэлээр цэцгийн тоосны ашигтай хэсгүүд нь арьс, үе, мөгөөрсөн эд, эсэд шингэнэ
Энэ иллэгийг хийхдээ хоёр өвдгөн дөө зэрэг хийх хэрэгтэй. “Апикрем” нь яс-үеийг хэрэгцээт микроэлементүүдээр бүрэн хангана.
Дараа нь хүнсний гялгар цаасаар боож, өвдгөвч өмсөхөд тохиромжтой. Ингээд 30-40 минут түүнээс ч удаан хугацаагаар байлгаж болно. Унтахынхаа өмнө тосоо түрхэж боочихоод хонуулсан ч болно. Дараа нь боолтоо аваад цэвэрлэнэ.
Гялгар цаас арьсны гадаргууг битүүмжилж, түүнийг чөлөөтэй амьсгалахад нь саад болдог. Энэ нөхцөлд цусан дахь ханасан хүчилтөрөгчийн идэвхтэй урсгал явагдаж бие махбодь тэр хэсгийн хүчилтөрөгчийн дутагдлыг эрчимтэй нөхнө. Хүчилтөрөгчөөр баяжсан цус түгжигдсэн судас, хялгасан судасыг нэвтлэн үеийн арьсны давхаргын гадаргуу уруу сэтлэн урсдаг. Цусан дахь биоидэвхит бодисууд болон хүчилтөрөгч эд эсэд тэжээл өгч, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Бодисын солилцоо идэвхжих явцад бидний хэрэглэж байгаа тосон түрхлэг дэх ашигтай бодисууд илүү тэжээл өгч байдаг
Leave a Reply