Хуурай зөгийн бал

     Тенториум­ компанийн эрдэмтэд олон жилийн өмнөөс хуурай зөгийн бал гаргаж авах технологийг судлаж, ажилласнаар өнөөдөр энэхүү зорилгоо биелүүлж чадлаа.

      Зөгийн балыг хуурай болгосноор бусад зөгийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж хадгалах хугацааг уртасгахаас гадна маш ашиг шимтэй болгодогоороо онцлог. Хуурай зөгийн бал нь Тенториум компанийн үйлдвэрт нэгэн шинэ шугам нээх боломж олгосон.

      Хуурай зөгийн бал бол байгаль дээрх зөгийн балны чанар витамин, минералуудыг алдагдуулахгүйгээр нунтаг хэлбэрт оруулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Хуурай зөгийн балны үйлчилгээ:

  • Бүтээгдэхүүний найрлага дахь зөгийн болон ургамлын гаралтай нэгдлүүдийн анагаах үйлчилгээг сайжруулдаг
  • Цус шинэчлэгдэх үйл  явцыг дэмждэг, витамин болон эрдэс бодисын бие махбодид шингэх явцыг нэмэгдүүлдэг.
  • Бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг-байгалийн нөөшлөгч
  • Зөгийн бүтээгдэхүүнийг байгалийн амтыг сэргээж өгдөг.

      Хуурай зөгийн бал бол байгаль дээрх зөгийн балны талстжих явцыг хурдасгасан нэг хэлбэр юм.
Энэ бол урт удаан явагддаг нэг цогц технологийн процесс юм:
1. Хуурай болгохоос өмнө, зөгийн бал нь лабораторын чанар шалгах/микробиологийн болон органолептик / хэд хэдэн үе шатыг дамждаг. Хуурай зөгийн балыг  зөвхөн өндөр чанартай зөгийн балнаас гаргаж авдаг.

2. Зөвшөөрөгдсөн чанарын дүгнэлттэй зөгийн балыг 38градусаас хэтрэхгүй температурт хуурай болгох үйл явц явагддаг.

3. Вакумжуулах төхөөрөмжинд зөгийн балны витамин болон минералыг чанарыг хэвээр хадгалхын тулд нам температурт зөгийн балны чийгийг авч, талстжих процессыг хурдасгаж хуурай зөгийн балыг гаргадаг.

      Бидний мэдэх Экстра-Бефунгин, Тенториум плюс, Апи-Спира, Хлебина, Черника үрэнүүдийн найрлаганд хуурай зөгийн бал орж эхэлсэн бөгөөд одоогоор Монголд Эктсра-Бефунгин, Хлебина үрэлнүүд бэлэн худалдаалагдаж байна.

Хуурай зөгийн бал болон зөгийн жилийн ханд, алтан цэгцүүхэй, чага мөөгний найрлагатай “ЭКТСРА-БЕФУНГИН” ҮРЭЛ

Чага мөөг: Байгалийн антиоксидант радиоактив нэгдлүүд болон хорт бодисуудыг биеэс гадагшлуулж, удаан хугацаанд хүчтэй эм уусны дараа хоол боловсруулах эрхтэн тогтолцоог нөхөн сэргээх үйлчилгээтэй.  Нянгийн эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Алтан цэгцүүхэй: Бактерийн эсрэг, анагаах үйлчилгээтэй

Зөгийн жилийн ханд: Байгалийн хүчтэй антибиотик, вирусын эсрэг онцгой үйлчилгээтэй.

Хуурай зөгийн бал: Зөгийн бүтээгдэхүүний анагаах үйлчилгээг нэмэгдүүлж, биед түргэн шингээдэг. Зөгийн бал хүний цусны плазматай адил бүтэцтэй байдаг тул хуурай зөгийн балыг хэрэглэхэд цусны үзүүлэлт сайжирдаг.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах