Толгой өвдөөд байдаг, танд эм байхгүй бол яах вэ?
Ходоод өвдөөд байдаг, өвчин намдаах эм ууж болдоггүй яах вэ?
Үе мөч өвдөөд, эм уугаад ч намдахгүй бол та яах уу?
Танд эм байхгүй үед бие өвдөж, тавгүйрхэж үзсэн л биз дээ. Ийм үед эм уухгүйгээр өвдөлтөө намдаах үр дүнтэй, амьдрал дээр туршигдаж, олон хүнд үр дүнгээ өгсөн аргуудыг танилцуулж байна.
1. Толгой өвдвөл эм уухаасаа өмнө ус уугаарай.
Хүн хангалттай хэмжээгээр ус, шингэн уухгүй тохиолдолд цус өтгөрч, тархины хялгасан судсанд очих цусан хангамж, хүчилтөрөгчийн хэмжээ буурсанаас болж толгой бүхэлдээ болон таллаж өвддөг.
Ийм үед та хэрэв өвчин намдаах эм уувал, өвчний шалтгаан хэвээр учраас удалгүй дахин өвдөнө. Өдрийн турш хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй ба 2 цаг тутамд дор хаяж нэг аягаас багагүй ус уугаарай. Та хангалттай хэмжээгээр ус ууснаар шингэний дутагдалд орохоос сэргийлэхээс гадна толгойн өвдөлтөө багасгаж чадна.
2. Нурууны өвдөлтийг сунгалтын дасгал хийж намдаагаарай.
Та удаан хугацаагаар суух, зогсох үед нурууны нугалам хоорондын зай тодорхой хэмжээгээр багассанаас болж багана нурууны булчин чангарч, өвдөлт мэдрэгддэг. Иймээс үүний эсрэг эмгүйгээр өвчнөө намдаах арга бол сунгалтын дасгал хийх юм.
Үүний тулд биед эвтэйхэн хувцас өмсөөд, дэвсгэрээ бэлдэнэ. Зогсоогоороо цээжээ өвдгөндөө хүргэх, суугаад өвдгөндөө цээжээ хүргэх, гар болон цээжний сунгалт, кобра ба мууран иог гэх мэт сунгалтын олон төрлийн дасгалаас сонгон хийгээрэй. Хэрэв таны нуруу булчингийн чангаралаас биш өөр шалтгааны улмаас өвдөж байвал сунгалтын дасгал хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй.
Сунгалтын дасгал нь багана нурууны булчингийн чангаралыг суллаж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.
3. Зовиуртай хэсэгтээ бүлээн жин тавиарай.
Хүзүү, нурууны булчин чангарах, шөрмөс татах, ходоод, цөс, нойр булчирхай өвдөх үед бүлээн жин тавиарай. Хэрэв бигнүүр байхгүй бол хуванцар саванд халуун ус дүүргээд, алчуураар ороож, зовиуртай хэсэгтээ жин тавина.
Биеийн аль нэг хэсэгт асуудал үүсэхэд тухайн хэсгийн булчин чангардаг. Дулааны үйлчлэлээр уг булчинг тайвшруулж, өвдөлтийг багасгана.
4. Өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй тос түрхээрэй.
Арьсанд хурдан нэвчиж, чангарсан булчинг суллах, өвдөлт намдаах үйлчилгээтэй иллэгийн тосыг зовиуртай хэсэгт нимгэн түрхэн, иллэг хийгээрэй. Ингэхдээ зовиуртай хэсэгт түрхэж илэхээс гадна биологийн идэвхит цэгүүдэд цэгэн иллэг хийх нь үр дүн сайтай байдаг.
Зөгийн хор – Өвчин намдаагч
Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн хүчтэй үйлчилгээтэй нь зөгийн хор юм.
Зөгий хор нь тайвшруулах, хүчтэй өвдөлт намдаадаг. Өвчин намдаах чадвараараа новокайнаас 50 дахин илүү болохыг эрдэмтэд тогтоожээ.
Зөгийн хорыг бага тунгаар буюу тосон хэлбэрээр хэрэглэхэд сэргээх буюу идэвхжүүлэх үйлчилгээтэй.
Зөгийн хор нь төрөл бүрийн гэмтэл, бэртлийн үед өвчинг маш түргэн намдааж, эмчилнэ. Мэдрэл дагасан өвдөлтүүдийг намдаах чадалтай бөгөөд бүх эд эрхтэн сайжирдаг.
“Тенториум” зөгийн хортой тос
– Үений үрэвсэл намжаах, радикулит, остеохондроз, артрит, полиартрит, ясны сийрэгжилт зэрэг үе мөчний өвчний үед хэрэглэнэ.
– Судас хатуурах, нарийсахаас урьдчилан сэргийлнэ.
– Цусан хангамж муудах, судасны элдэв өвчин анагаана.
– Зүрх-судасны өвчлөл, толгой өвдөх, толгой таллаж өвдөхөд биологийн идэвхит цэгүүдэд түрхэнэ.
– Мэдрэлийн ширхэгийн болон захын судасны хэм алдагдах, менингит, саажилт, тархины эд эсийн үрэвсэл, гавлын бэртэл, няцрал, толгойн гэмтлийн үед хэрэглэнэ.
“Экстрим” зөгийн хорны тун өндөртэй тос
– “Экстрим” тосон түрхлэг төрөл бүрийн гэмтэл, бэртлийн үед өвчинг маш түргэн намдааж, эмчилнэ. Тосны найрлага дахь бодис нь зөгийн хор, зөгийн бал, эмийн ургамлууд нь бие биеийн үйлчилгээг эрчимжүүлдэг. Зөгийн хор нь тосонд агуулагдаж байгаа бусад хэрэгтэй бодисуудыг ахар богино хугацаанд эд, эсэд дамжуулдаг.
– Гэмтсэн хэсэг маш бага хэмжээтэй түрхдэг тул хэрэглэхэд хэмнэлттэй. “Экстрим” тос нь маш хурдан үйлчилгээтэй тул түрхсэнээс хойш 30 минутын дараа тосны үлдэгдлийг угааж эсвэл арчиж авна. Тос нь үйлчилгээгээрээ зөгийн хатгуур эмчилгээтэй адил.
– Цагаан мах гарч, их хөндүүр зовиуртай үед хавдар хурдан буулгаж, өвчин намдаана.
Та бүхэн чатботтой холбогдож бусад төрлийн өвчлөлд бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
⬇️⬇️⬇️
Манай Youtube сувгийг дагаж эрүүл мэндийн зөвлөмжүүдийг үзээрэй.
⬇️⬇️⬇️
Instagram хаягийг дагаарай.
⬇️⬇️⬇️
https://www.instagram.com/tentorium.mn/
Цаашдаа манай сайтаас байнга мэдээлэл авахыг хүсвэл доорх формыг бөглөөрэй
Leave a Reply