Бидний амаар ороод биед шингэх нь шингээд, гадагшлах нь гадагладаг хоол ундны боловсролт ходоодтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл ходоодонд хоол орж байж л цаашдын “жам” нь шийдэгддэг гэсэн үг. Арай дэлгэрэнгүй тайлбарлъя л даа. Энгийн үед аманд бутлагдаж шүлстэй холилдоод зөөлөрсөн хоол унд ходоодонд ороод ходоодны шүүстэй холилдсоноор нарийн боловсруулалтанд бэлэн болдог. Энэ үйл ажиллагаа алдагдахыг бид ходоодны шарх буюу ходоод өвдлөө гэж ярьдаг. Үүний гол шалтгаан нь бидний буруу хооллолт, амьралын буруу дэглэмтэй, бас хоодоодны нян буюу хеликобактераас үүдэлтэй. Эдгээр хүчин зүйлүүд нь дангаараа эмгэг үүсгэхгүй бөгөөд орчин үед үүнийг шууд утгаараа стресстэй холбоотой гэж шинжлэх ухаан үзэж байна. Гэтэл одоо үе юу билээ? Жинхэнэ стрессийн талбар шүү дээ.
Бичил эх сурвалжаас: Ходоодны шарх үүсэх энгийн жишээг авч үзье. Бүхэл хоол унд ходоодонд орсноор ходоодны ханыг их бага хэмжээгээр гэмтээдэг. Энэ нь ходоодны хүчилтэй шууд хүрэлцсэнээр эхлээд ходоодны шархлаа, дараа нь ходоодны шарх үүсгэдэг, Өөр нэг жишээ авч үзье: ходоодны нян гээд байгаа хеликобактер нь хоол хүнстэй хамт ходоодонд ордог. Дээрхийн адил ил шарханд уг нян нь шууд л “наалдаад” асуудлын үүсгэвэр болж өгдөг. Ийм тохиолдолд уг нян ходоодны ханын гүнд “шургалж”, нэг ёсондоо амьдрах нөхцөл нь бүрддэг. Таатай орчинд амьдарч байгаа нянгийн өсөлтийн үр дүнд ходоодны шүүрэл ихсэж, мөн багасаж улмаар ходоодны салстын гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна
Сонирхуулахад: Ходоодны гарах хэсэгт байгаа нян нь ходоодны шүүрлийг ихэсгэдэг. Энэ нь бидэнд хар шүлс асгарах, цээж гашуу оргих, зарим нэгэн хоол хүнс буюу талх, будаа зэргийг идэхэд түвэгтэй болгодог. Нөгөө тохиолдолд буюу ходоодны хүчил багассан үед эсэргээрээ махан хоол идэхэд шингэхгүй хүнд оргих, өмхийгөөр хэхрэх зэрэг зовиур шинж тэмдгүүд илэрдэг. Эцсийн дүнд нэгэнт шарх үүссэн бол үүний гол хүндрэл нь ходоодны шарх цоорч цус алдах явдал юм. Шархны талбайгаас хамаарч шинж тэмдэг нь янз бүрийн түвшинд илэрнэ. Том талбайг хамарсан шарх цоорвол маш их өвдөлтийг аюулхайд мэдрүүлэх бөгөөд дотуур цус алдсанаас цонхийн цайж, улмаар өвдөлт, цус алдалтын шоконд ордог. Харин бага хэмжээний шарны үед өтгөн хар өнгөтэй гарах шинж тэмдэгтэй. Мөн их талбайг хамарсан шархны үед янз бүрийн хүчтэй цочролын улмаас их бага хэмжээтэй цус алдах магадлалтай. Их хэмжээтэй цус алдалтын үед шууд ухаа ягаан цус нь ходоодны хүчилтэй нэгдсэнээр эхэндээ кофены өнгөтэй байснаа, төд удалгүй тэр чигтээ улаан өнгөтэй гарч болно. Харин арай бага хэмжээтэй ялгарч байгаа үед ходоодонд цус хуримтлагдсны улмаас нөжтэй цус гарч болдог. Өөр нэг томоохон хүндрэл бол мэдээж ходоодны хавдар үүсэх. Энгийнээр хэлэхэд хоол хэт их идэх, архи, кофе хэтрүүлж уух, зохих зохихгүй халуун ногоо байнга хэрэглэснээс, мөн хамгийн гол нь стрессээ тайлахгүй, ажлын ачаалаа зохицуулж чадаагүйгээс та яг одоо ходоодны шархтай болж болно.
Ходоодны шархыг хэрхэн илрүүлэх вэ?
Хамгийн энгийн найдвартай арга бол дурангын шинжилгээ. Үүгээр ходоодны шарны байрлал, хэмжээ, гүн, эсийн түвшинд шинжилж болно. Нөгөө нэг арга нь цусанд ходоодны нян илрүүлэх шинжилгээ. Харамсалтай нь хүн дээрх хоёр шинжилгээг амьдралдаа ганцхан удаа хийлгэхэд хангалтгүй байдаг. Энэ нь ходоодны шарх дахин үүсэх магадлал өндөртэйгээр тайлбарлагдна.
Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь мэдээж хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралд хяналт тавьж, зөв зохистой хооллож, зөв дэглэмээр амьдрах явдал юм. Энэ олон зөв гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг гайхаж байна уу? Тэгвэл анхааралтай уншаарай!
Хэрэв цээж хорсож, хоолны шингэц алдагдан, бие чинь зовиуртай, шаналал нэмэгдэж, цаашлаад нүүрнээс чинь батга салахаа байж, ажил чинь урагшгүй болбол:
-Хэт их бүү ид, бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл идэж занш. Зөөлөн хоол ид, хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх. Оройн 18-19-цагаас хойш хоол бүү ид. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийнхийг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдгийг байнга санаж яв.
-Сайн зажилж ид. Үүний тулд шүдээ эрүүл байлга.
-Ямар хоол унд идсэнээс болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа өөхтэй аргуун хоол багтдаг./
-Цээж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт. Хамгийн гол нь хоол идсэнийхээ дараа бүү хэвт. Болж өгвөл гадуур салхинд алх.
-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай. Ходоодоо амраая гэвэл зөгийн балтай, ганцхан аяга бүлээн ус өдөрт нэг удаа уухад л хангалттай.
-Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлэх төдийгүй ходоодны ханыг зузааруулж хавдар үүсгэх нөхцлийг бүрдүүлнэ.
Холбоотой нийтлэл:Ходоодны үрэвслийн үед зөв хооллолт нэн чухал
Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг вэ?
Leave a Reply