Цээжээр халуун оргиж түлэгдэх шиг болон хорсох хичнээн таагүй билээ. Цээж хорсох таагүй өвчнийг олон хүн өөр мэдэрдэг. Цээж хорсонгуут хүмүүс аяга ус яаралтай авч, сод хийж хутгаад ганц амьсгаагаар залгина. Зүгээр болчих шиг боллоо. Тэгээд л ажлаа хийсээр одно. Гэтэл маргааш нь дахиад цээж хорсоно. Та содтой усаар зөвхөн шинж тэмдгийг арилгаж байгаа болохоос биш өвчнийг анагааж байгаа хэрэг биш гэдгээ мэдэх үү? Сод бол эм биш. Зүгээр л давсны хүчлийн үйлчилгээг багасгаж байгаа юм. Байнга сод уувал гэдэс дотор нүүрсхүчлийн хий үүсч, энэ нь ходоодны салстыг сэдрээж өвчнийг улам гааруулдаг. Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.
Яагаад?
Ихэнхдээ цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс сууж тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Мөн таргалж эхэлнэ. Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Энэ бүхэн мөн цээж хорсохын эхлэл. Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа юм уу халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Цээж хорсох механизм туйлын энгийн. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэд рэмж төрдөг.
Ямар арга хэрэглэх вэ?
Хоолонд хэт их орж ховдоглох хуурай аргуу хоол идэх, архи, кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Мөн ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож, ходоод гэдэсний хямрал үүсдэг. Үүнийг ходоодны өөрчлөлт гэхээсээ хүмүүст илрэх шинж нь зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт нэмэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ нь ходоодонд архаг заримдаа хурц өвдөлт өгдөг.
Ходоодны хүчил ихэдсэнээс хоол идэх, шингэн зүйл, ялангуяа ус уухад ходоодны өвчин намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи уусан, өөх тостой, халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгдэнэ. Шөнийн цагаар өвдөх нь ч илүү. Ходоод нь байнга өвддөг хүнд ходоодны шархлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү. Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофены шаар мэт өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг.
Ходоодны шархлаанаас цус алдвал өтгөн хар өнгөтэй гардаг. Хар өнгөтэй хатуу өтгөнөөр хүндэрнэ. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу өтгөн гарснаар л анх мэдэгддэг. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Цус алдсанаас хүн эндэж ч болно.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараах аргыг хэрэглэж болно.
-Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид.
-Ямар хоол унднаас болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өөхтэй, шарсан хоол багтдаг.
-Цээж хорсох нь шөнө, хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.
-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай.
-Тамхи бүү тат. Тамхи татахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлнэ.
-Ходоодны хүчлэгийг бууруулах эм уу. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай сайн эмийг эмчийг заавраар авч хэрэглээрэй. Харамсалтай нь ходоодны шархлаа нь дахидаг онцлогтой өвчин юм.
-Мөн танд ТЕНТОРИУМ® компанийн зөгийн жилийтэй тосон хандыг санал болгож байна. Уг хандыг унтахаас өмнө 1/3 цайны халбагыг ууж хэвтэхэл цээж хорсолтыг намдааж, ходоодны үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлдэг.
Сүү уух нь ходоодонд сайн биш
Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг нь намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин, төмрийн давс нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.
Амарч тайван бай
Цээж гашуу оргих, дотор муухайрах зэргийг эрт оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хүчтэй цус алдалт, хэвлийн хөндийн гялтан хальсны үрэвсэлд хүргэдэг. Ер нь хоол ундандаа хянуур, болгоомжтой ханддаг хүний ходоодны шархлаа хурдан эдгэрдэг. Уурлах болон сэтгэлийн дарамт нь хүний ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Амарч тайван байх нь бие эрүүл байхын нэгэн үндэс. Ходоодны шархлааг сэдрээхгүйн тулд байнгын арчилгаа чухал. Ямартай ч хэт их идэхгүй, архи, кофеноос татгалзах нь танд л тустай.
Leave a Reply