Эрүүл үс хүнийг аль ч насанд гоёж байдаг. Нэг хэвийн амьдралын хэмнэл, архаг ядаргаа, байнгын эмийн хэрэглээ үс уналтыг нэмэгдүүлдэг. Энэ үед цаг алдалгүй, үс уналтад нөлөөлж байгаа сөрөг нөлөөлийг арилгах арга хэмжээ авахгүй бол улам үс уналт ихэсдэг. Үс удаан хугацаанд их хэмжээгээр унаснаар халзралт бий болдог. Энэ нь толгой орчмын үсний ургалт зогсож, хоосон зай үүсэж арьсны өнгөн хэсэг гарч ирэхийг хэлэх юм.
Хуйх бол маш эмзэг эрхтэн юм. Үсний эрүүл байдал, ургалт гээд бүх зүйл нь хуйхнаас л шалтгаалдаг. Хуйхыг эрүүл байлгаснаар үсийг бат бөх байлгаж уналт зогсож, баланс тэнцвэртэй байхаас гадна хуйхан дээр байрлах нүхнүүд онгойж шинэ үс ургах нөхцлийг бүрдүүлж өгдөг.
Та бүхэнд Тенториум компанийн шинэ бүтээгдэхүүн үсний уналтыг зогсоодог, үсний ургалтыг эрчимжүүлдэг ”Био үсний ийлдэс”-ийг танилцуулж байна.Энэхүү ийлдэс нь түрхсэн тухайн хэсэгтээ маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг витамины комплекс /тэжээллэг бодисуудын нэгдэл/ юм.
Зөгийн хор, зэсийн пептид, кафейны найрлага бүхий эрчимжүүлэгч ийлдэс нь үс уналтаас сэргийлж, үсний ургалтыг нэмэгдүүлж, хуйхны уутанцрыг бэхжүүлснээр үсний уутанцарын тоо, хэмжээг нэмэгдүүлнэ. Эдгээр идэвхтэй бүрэлдэхүүнүүд нь бие биеийн үйлчлэлийг харилцан дэмжиж, зөгийн жилий, зөгийн бал, кератин, 6 төрлийн тос нь үсний уутанцарыг бэхжүүлж, ус ургалтыг эрчимжүүлнэ.
- Зөгийн хор – хуйхан дахь цусны эргэлтийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчөөр хангаж, үсний уутанцрын шим тэжээл хүлээн авах, нөхөн сэргээх чадварыг нэмэгдүүлнэ.
- Зэсийн пептид – антиоксидант үйлчилгээтэй ба арьс болон үсийг гадны таагүй хүчин зүйлээс хамгаалж, үсний уутанцрын коллагены нийлэгжилийг өдөөнө.
- Зөгийн жилий, зөгийн бал – үсний уутанцрыг бэхжүүлж, үсний ургалтыг нэмэгдүүлдэг.
- Кафейн – цусны урсгалыг нэмэгдүүлж, үсний уутанцарыг сэргээнэ.
- Кератин – Үсний уганд нэвтэрч дотроос нь эмчилдэг.
- 6 төрлийн эмийн ургамлын тос – Биологийн өндөр идэвхтэй шинэлэг ургамлын нэгдэл. Эдгээр нь үсний угт хялбар, хурдан шингэж, үсийг гялалзуулж, үсийг бэхжүүлнэ.
Эрчимжүүлэгч ийлдэс нь үсэнд дасал болдоггүй. Сарын дараагаас мэдрэгдэхүйц үр дүн харагдана.
Зайлах шаардлагагүй! Үс хуйхны цогц арчилгаанд ийлдэсийг шампуньтай хамт хэрэглэнэ. Өдөр бүр өглөө, оройдоо хуйханд цацаж хэрэглэнэ. Цацсаны дараа хуйхандаа иллэг хийнэ.
Хэрвээ тослог үстэй бол хуйханд түрхээд массаж хийнэ. Үсээ гялгар малгай өмсч, гадуур нь бүлээн алчуураар ороож 15 минут байлгана.Үүний дараа усаар зайлж хатаана.
Leave a Reply