Ходоодны Үрэвсэл Дарах Үр Дүнтэй Арга

Ходоодны үрэвсэл гэж юу вэ?

Ходоод төөнөж байгаа юм шиг өвдөн, заримдаа дотор муухайрдаг. Үүний шалтгаан нь таны ходоод үрэвсэл юм. Ходоодыг халуун хүчлээс хамгаалдаг салст бүрхүүл байдаг бөгөөд түүний үрэвслийг ходоодны үрэвсэл гэдэг. Хэрэв ходоод анх удаа хүчтэй өвдөлт өгч байвал ходоодны хурц үрэвсэл, харин тогтмол өвддөг бол ходоодны архаг үрэвсэл гэж ойлгож болно. 

Ходоод

Ходоодны хурц үрэвслийг эмчлэхгүй удвал архаг хэлбэрт шилжинэ. Ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл нь хоол боловсруулах замын хамгийн тархмал өвчин бөгөөд статистик мэдээгээр дэлхий дээрх насанд хүрсэн хүмүүсийн талаас илүү хувь нь энэ өвчнөөр өвчилдөг байна.

Ходоод яагаад үрэвсдэг вэ?

Ходоод үрэвсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Буруу хооллолт. Хурц, халуун, бүхэл хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэх, тогтмол бус хооллох, явдал дунд хуурай хооллох гэх мэт
  • Стресс. Хүн бухимдахад стрессийн кортизол дааврын нөлөөгөөр ходоодны хүчил ихэсдэг. Нөгөөгүүр ходоодны салст бүрхүүл агшиж, тэдгээрийн хооронд зай гарахаас гадна салст бүрхүүл салстаа ялгаруулахаа больдог. Ингээд салст бүрхүүлийн хоорондох завсраар ходоодны хүчил орж түүний доорх ходоодны булчин давхаргыг гэмтээж, ходоодны шарх үүсгэдэг.
  • Хеликобактерийн халдвар. Монголчуудын хувьд хеликобактерийн халдвар маш өндөр байна. Хеликобактери нь халдвартай хүний шүлс, өтгөнөөр дамжин хүнд халдварладаг бөгөөд “Гэр бүлийн өвчин” ч гэж нэрлэх нь бий.
  • Зарим эмийг удаан хугацаагаар хэрэглэх. Тухайлбал үрэвслийн эсрэг, халуун бууруулах, цус шингэлэх үйлчилгээтэй эм (аспирин, антибиотик г.м), даралтны, үе мөчний өвчин намдаах үйлчилгээтэй эмүүд ходоодыг гэмтээдэг. 
  • Тамхи татах. Тамхи татах явцад хорт хавдар үүсгэгч бодис агуулсан утааны зарим хэсэг ходоодонд орж ирж сөргөөр нөлөөлдөг. 
  • Амны хөндий, залгиурын архаг халдвар (шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэл г.м)
  • Элэг, цөсний хүүдий, нойр булчирхайн эмгэг. Цөс өтгөрөх, цөсний хүүдийн үрэвсэл, цөсний хүүдийн нугарал, цөсний чулуу, цөсний хүүдийгээ авахуулах зэрэг эмгэгүүдийн улмаас цөс өтгөрч, ходоодонд орж ирсний улмаас ходоодны доод хэсгийг гэмтээж, шархлуулах, улмаар ходоодны хатингиршилт үрэвсэлд хүргэдэг.

Ходоод үрэвслийн шинж тэмдэг

Ходоодны үрэвслийн үед ходоодны салст бүрхүүл гэмтэж, улмаар ходоодыг хамгаалагч салст ялгаруулдаг булчирхай үрэвсдэг. Үүнийг дагалдан эсийг нөхөн сэргээх үйл явц муудна. Үр дүнд нь ходоодны үйл ажиллагаа алдагдаж, хоолоо шингээж чадахаа больдог. Үүнээс болж бие махбодь хордлогод ордог.  Хордлогонд орсноор ерөнхий биеийн байдал сулрах, ажлын чадвар муудах, ялангуяа биеийн хүчний ажил хийх үед амархан ядрах зэрэг шинж илэрнэ.

Ходоодны хурц үрэвслийн үед өвдөлт ихэнхдээ гэнэт, ихэнхдээ өлөн үед эхэлдэг ба дараахь шинж тэмдэгүүд ихэвчлэн илэрдэг.

  • Хэвлийн дээд хэсэгт огцом базлах маягаар өвдөх
  • Огиж бөөлжүүлэх
  • Ходоод хорсох, гашуун оргих
  • Хэхрүүлэх
  • Гэдэс дүүрэх
  • Гүйлгэх
  • Өтгөн хатах зэрэг шинжүүд илэрнэ.

Ходоодны архаг үрэвслийн үед хүнд мэдрэгдэх ямар нэг шинж тэмдэг бараг байдаггүйгээс болж хүмүүс анзааралгүй явсаар байдаг.

Ходоодны үрэвслээ эмчлүүлэхгүй удвал яах вэ?

Ходоод үрэвсээд эмчлүүлэхгүй явсаар хүндэрсэн тохиолдолд  ходоод, 12 хуруу гэдэснээс цус алдах аюултай. Цаашлаад ходоодны шарх, ходоодны хатингиршил, ходоодны хорт хавдарт хүргэж болзошгүй.

Ходоодны үрэвсэл

Ходоодны үрэвслийг яаж оношлуулах вэ?

Гастроэнтерологич буюу  дотрын эмчид үзүүлж, үзлэг хийлгэж, хэд хэдэн шинжилгээ хийлгэн оношоо тавиулна. Үүнд:

  • Улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдсийг дурандах
  • Ходоодонд рентген шинжилгээ
  • Цусны шинжилгээ
  • Ходоодны хүчлийн шинжилгээ
  • Ходоодны салстын эдийн шинжилгээ

Ходоодны үрэвслийн үед ямар эмчилгээ хийлгэх вэ?

Мэдээж ходоодыг үрэвсүүлж байгаа шалтгаанаа тодорхойлох нь чухал байдаг. Ходоодны үрэвслийн үед эмчийн зөвлөгөөний дагуу шаардлагатай эмийн эмчилгээ хийлгэхийн хамт дараахь дэглэм мөрдөнө. Үүнд:

Хоолны дэглэм

Хурц ба архаг үрэвслийн алинд ч эмийн эмчилгээний хажуугаар байнга хоолны дэглэм сахих нь зүйтэй. Илүү тохиромжтой дэглэмийг сонгоход ходоод гэдэсний эмч, эсвэл хоол зүйч эмч Танд тусална. Аль болох хурц, халуун, бүхэл хоол, кофе, хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаж архи, тамхи хэрэглэхгүй байх. Бүлээн, тослоггүй, нухаж үрсэн хоол идвэл зохимжтой. Янз бүрийн эм тэдгээрийн дотор хорыг шимэх, ходоодны салстыг бүрхэх, өвчин намдаах, хоол боловсруулалтыг сайжруулах, хүчил багасгах зэргийг ууна.

  • Өдөрт бага багаар таван удаа хоолло. Өлсөж байгаад нэг дор их идэх нь ходоодонд ачаалал өгдөг. Нэг хооллохдоо 200мл-ээс ихгүй хэмжээний хоолло. 
  • 3-4 цаг тутамд тогтмол цагт хоолло. Танд өлсөх мэдрэмж төрөх төдийд хооллоорой. 
  • Өдөрт яг тогтсон цагт хоолло. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоо тогтсон цагтаа алдалгүй идэж сур. Мөн бага үд, их үдэд хөнгөн хоолло.
  • Өглөөний цайгаа заавал ууж бай. Ходоодны хүчил ихэснээс болж ходоодны хана цочирч, гэмтдэг. Өглөөний цайгаа уувал ходоодны хүчил саармагждаг.
  • Орой унтахаас 3 цагийн өмнө хооллоХоол идээд унтах нь улаан хоолойн сөөргөөт үрэвсэлтэй болж, хоолны шингэцийг муутгадаг.
  • Хоолоо аль болох сайн зажилж ид. Бид үүнийг мэддэг ч хоолохдоо үргэлж мартдаг. Шүдний “тээрэмдэх” ажлыг ходоод гүйцэтгэж чадахгүй.

Хоолны дэглэм

  • Өдрийн болон оройн хоолонд шөлтэй хоол ид. Шөлтэй хоол нь ходоодыг илүү амрааж, гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгадаг.
  • Түргэн хоолноос татгалз. Хачиртай талх, хотдог, чипс зэрэгт ходоодыг цочроох олон төрлийн амтлагч ордог.
  • Хоол идэнгүүтээ шингэн бага уу. Ходоод хоолоо боловсруулж амжаагүй байхад их хэмжээгээр ус, цай ууснаар хоолыг 12 хуруу гэдсэнд хөөж оруулдаг. Иймд хоол идээд дор хаяж 30 минут шингэний хэрэглээгээ багасга.
  • Ходоодыг цочроогч зүйлсээс татгалз. Үүнд кофе, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, шарсан болон тослог хоол орно. Мөн хоолыг хэт халуун эсвэл хэт хүйтэн, хуурай аргуун хатуу хоол идэх нь ходоодыг ихээр цочроодог гэдгийг санах хэрэгтэй.
  • Хоолыг шинэ дээр нь идХадгалсан, хонуулсан хоолонд бактери их үрждэг тул ходоодыг улам цочрооно.

Эрүүл ахуйн дэглэм

  • Хоолоо бэлдэхдээ аль болох жижиглэж бутал. Махыг холигчоор хольж, ногоог жигнэж, хоолоо зутан болгож хэрэглэвэл ходоодны булчин бага ачааллана.
  • Хоол ундыг чанаж, ууранд болгох болон жигнэсэн байдлаар бэлдэж хэрэглэх. Шарсан, хуурсан хоолноос эмчилгээний үед аль болох татгалзаарай.
  • Өдөрт 2л ус ууна. Цэвэршүүлсэн, буцалсан, ширгээсэн ус уувал тохиромжтой байдаг.
  • Буруу зуршлуудаа хая. Тамхины ялгаруулах хорт бодис ходоодны үрэвсэл, шархыг улам сэдрээдэг. Архи ходоодны хүчилийг нэмэгдүүлдэг.

Хеликобактерийн эсрэг эмчилгээ

  • Уг бактери илэрвэл эмчийн заалтаар хеликобактерийг устгах үндсэн эмчилгээ болох ходоодны үрэвслийн эсрэг болон антибиотик хавсарсан гурвалсан, дөрвөлсөн эмчилгээг хийнэ. Эмчилгээ голдуу 2-4 долоо хоног хийгдэнэ.
  • Нэг гэр бүлийнхэн дунд халдварлах эрсдэл их байдаг тул гэр бүлийн гишүүд бүгд хеликобактери илрүүлэх шинжилгээ хийлгэн, эерэг гарсан тохиолдолд, гишүүн бүр эмчилгээ хийлгэснээр үр дүнтэй болно.
  • Эмийн эмчилгээг хийсний дараа ойролцоогоор эм ууснаас хойш 2 сарын дараа давтан дурандуулж шалгана. Давтан шинжилгээ өгөхөөс өмнө ямар нэг ходоодны эм уугаагүй байх шаардлагатай. Давтан шинжилгээгээр бактери илэрвэл дахин эмийн эмчилгээ хийгдэнэ.
  • Эмчилгээ хийлгээд үр дүнтэй болж, хеликобактери устсан ч дахин халдвар авах эрсдэл байдаг тул эрүүл ахуйн дэглэм нарийн баримтлах хэрэгтэй. Мөн уг нян нь эмэнд тэсвэртэй байдал амархан үүсдэг учир эмчийн заагдсан эмчилгээг бүрэн төгс, заагдсан хугацаагаар яг хийж дуусгана.
  • Хеликобактерийн эсрэг үйлчилгээний явцад, эмчилгээний дараа ходоодны салст нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай. Учир нь эм нь гаж нөлөө ихтэй байдаг. Ходоодны салст нөхөн сэргээх, хамгаалах эмчилгээнд зөгийн жилийн хамгийн тохиромжтой байдаг. 

Ходоодны салст нөхөн сэргээх эмчилгээ

Зөгийн жилий бол байгалийн хүчтэй, аюулгүй антибиотик юм. Судалгаагаар зөгийн жилий 100 гаруй өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай.

Зөгийн жилий нь нянгаас гадна вирус, мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Иймд эм бэлдмэл хэрэглэсний улмаас үүдэх хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөг багасгаж, эмийн үйлчилгээг эрчимжүүлдэг.

Мөн түүнчлэн зөгийн жилий нь:

  • Өвчин үүсгэгч нян, хеликобактерийн өсөлт, үржлийг дарангуйлна.
  • Хоол боловсруулах хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай нянг хадгалж чаддаг.
  • Зөгийн жилий нь ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, шарх, хавдрыг үүсгэгч хеликобактерийг устгадаг болох нь туршилтаар батлагдсан.
  • Хоол боловсруулах эрхтний салст бүрхэвчинд шууд идэвхтэй нөлөө үзүүлдэг учир ходоодны үрэвсэл, улайлтыг түргэн хугацаанд анагаадаг.
  • Ходоодны шарх анихдаа ямар ч сорвигүй эдгэрдэг. Жилийг тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.
  • Ходоодны шарх хүндрээд ходоод цоорох үед жилий нь өвчин намдаах, цус тогтоох үйлчилгээтэй.

Зураг дээр дарж бүтээгдэхүүн захиалаарай.

⬇️⬇️⬇️

Зөгийн жилий

Ходоодны үрэвслийн үед Зөгийн жилийн өтгөрүүлсэн усан ханд, Зөгийн жилийн тосон хандыг хавсарч 45 хоног хэрэглэхэд 1 курс эмчилгээ болдог бөгөөд биеийн байдлаас хамаарч жилд 2-4 давтахад үр дүн өндөр байдаг.

Ходоодны үрэвслийн үед дээрх хөтөлбөрийг хэрэглэсэн хэрэглэгчийн үр дүнг сонсоорой.

⬇️⬇️⬇️


Холбоотой нийтлэлүүд: 


Хэрэв Та Зөгийн жилийн бүтээгдэхүүнүүдийг 10% ХЯМДРАЛТАЙ авахыг хүсвэл доорх хэсгийг бөглөнө үү. Бид таны мейлээр КУПОН КОД илгээх болно.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy