ТЕНТОРИУМ® компанийн “Тенториум Руланд” үйлдвэрийн хамгийн чухал хэсэг бол зөгийн жилийн ханд үйлдвэрлэдэг хэсэг юм. ТЕНТОРИУМ® компани 2000 оноос зөгийн жилийний усан ханд – “Эй-пи-ви”, “Продукт №1” “Продукт 3”, тосон ханд “Апибальзам 1”-ийг үйлдвэрлэж эхэлсэн. Эдгээр нь өөр, өөрийнхөөрөө компанийн “нэрийн хуудас” болсон бөгөөд ач холбогдолоороо хэрэглэгчидэд танигдсан бүтээгдэхүүнүүд юм.
Хамгийн энгийн усан суурьтай жилийг тусгайлан боловсруулсан технологиор үйлдвэрлэгддэг. Энэ технологийг гэрийн нөхцөлд болон ямар нэг өөр үйлдвэрт ашиглах ямар ч боломжгүй. Учир нь энэхүү технологи нь зөвхөн “Тенториум Руланд” үйлдвэрийн хүчин чадалд тохирсон технологи юм.
Зөгийн жилий гэж юу вэ?
Зөгий цуглуулсан давирхайгаа лав, ургамлын тоос, өөрийн шүүрэлтэйгээ хольж улмаар “өөртөө зориулж” өөрчилдөг. Зөгий жилийгээрээ үүрнийхээ цоорхойгоо битүүмжилдэг бөгөөд энэ бодисын ачаар үүрний ариун чанар хадгалагдана. Жилийний талаарх судалгаа нь түүний эмчилгээний шинж чанарыг тодорхой болгосон бөгөөд жилий асар их ашиг тустайг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжийг олгосон.
Зөгийн жилий хүний дархлаанд ямар ач холбогдолтой вэ?
Бидний бие махбодь генетикийн хувьд зөгийн жилийг хамгаалалтын бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрдөг тул хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг. Өнөөдрийг хүртэл жилийнд 200 гаруй нэр төрлийн элемент байгааг тодорхойлсон. Цаашид ч тийм тооны элемент байх боломжтой.
Шинжлэх ухааны судалгаагаар томуугийн А, В вирус, өөхөн эдийн вирус, хомхойн вирус, аденовирус, коронавирус, ротавирус, сүрьеэ, тэмбүү, сахуу, хоолой идээлүүлдэг эмгэг төрүүлэгчид, түүний дотор метициллинд тэсвэртэй хоолой идээлүүлдэг нян зэрэг нь хамгийн мэдрэмтгий, антибиотикт тэсвэртэй нянгууд байдаг. Зөгийн жилий бол эдгээр нянгуудын эсрэг онцгой үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Түүнчлэн стрептокок, гэдэсний савханцар зэрэг зуу гаруй нэр төрлийн бичил биетийн эсрэг үйлчилгээтэй.
Үндсэндээ Зөгийн жилий нь байгалийн антибиотик юм. Мэдээж зөгийн жилий нь эм шиг хүчтэй нөлөө үзүүлдэггүй, гэхдээ илүү аюулгүй бөгөөд бичил биетүүд дасдаггүй. Зөгийн жилий нь найрлагаасаа хамаарч ялгаатай байдаг. Зөгийн жилийний найрлагын олон янз байдал нь бичил биетүүд түүнд дасан зохицоход саад болдог.
Жишээлбэл, маш хүчтэй антибиотик байсан ч бичил биет бүрийг бүрэн устгаж чадахгүй. Үлдсэн цөөхөн хэсэг нь эмэнд тэсвэртэй болж эхэлдэг. Тиймээс эрдэмтэд улам олон шинэ антибиотик бий болгох шаардлага гардаг. Учир нь эхлээд тэд үр дүнтэй байдаг ч дараа нь бичил биетэнд үзүүлэх нөлөө нь буурдаг.
Зөгийн жилий болгон адилгүй. Түүний найрлагыг бүрдүүлдэг бодис бүр нь тус тусдаа нянгийн эсрэг тийм ч хүчтэй үйлчилгээтэй байдаггүй, харин нэгдэхээрээ бактери, вирус, мөөгөнцөр ч дасал болдоггүй, бичил биетэд тэсвэрлэшгүй хүчийг үзүүлдэг.
Зөгийн жилий антибиотикийн үйлчигээг дэмжиж сайжруулдаг нь пенициллин, гентамицин, тетрациклин, цефтриаксон, стрептомицин зэрэг антибиотиктой хавсарч хэрэглэхэд илэрдэг.
Зөгийн жилий нь байнга өвддөг хүүхдүүдэд амьсгалын замын цочмог вируст халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байдагаас гадна гадуур болон дотуур хэрэглэхэд дархлааг дэмждэг.
Зөгийн жилий хүний бие махбодид яаж үйлчлэх вэ?
Нэгдүгээрт: Бие махбодоос бохирдол гаргах, эмгэг төрүүлэгчдийг зайлуулах үүрэгтэй.
Хоёрдугаарт: Гадны бичил биетүүд бие махбодид орохоос сэргийлж идэвхждэг хамгаалалтын уургийн цогцолбор болох дархлааны тогтолцооны үйл ажиллагааг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна жилий нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлж, даавар идэвхижхэд нөлөөлдөг. Энэ нь бие махбодийн эсэргүүцлийг сайжруулдаг.
Зөгийн жилийн найрлага дахь микроэлементүүд, төмөр, кальци, магни, зэс, кобальт нь бие махбодийн дархлааг идэвхжүүлж түүнд нэвтэрч буй эмгэг төрүүлэгчийн эсрэг бие махбодийн хариу урвалыг сайжруулдаг болохыг тогтоосон. Зөгийн жилий нь цайрын өндөр агууламжтай учир дархлаа тогтох хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг юм.
Leave a Reply