Хэрлэг төст үрэвсэл (Ревматоидный артрит)

Хүүхэд наснаас эхлээд аль ч насанд үений  хэрлэг төст үрэвсэл илрэх боловч 40-өөс дээш насанд тохиолдох нь элбэг. Үений хэрлэг төст үрэвсэл нь аутоиммуны гаралтай өвчин ба дархлааны тогтолцоо биеийн өөрийн эдийг гэмтээнэ. Тухайлбал өөрийн бие эсрэг биеийг үений хальсны эсрэг үүсгэдэг. Өвчлөл хүндрэхэд халдварт-харшлын процесс гол үүрэг гүйцэтгэж, гэмтсэн үеийн тоо улам нэмэгдэж, үе хавдан хэлбэрээ алдан, яс гаждаг. Уг өвчний онцлог нь олон жижиг үеүд хоёр талд ижилхэн гэмтдэг. Уг өвчний эхний шатанд үеүд өвдөж, өглөө сэрэхэд үеүдийн хөдөлгөөн хязгаарлагдаж, хөшүүн, хавдартай байдаг.

 

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг өвчлөлийн аль ч шатанд хэрэглэж болно.

Зөгийн хор. Зөгийн хор нь өвчин намдаах, хэсгийн цусан хангамжийг нэмэгдүүлэх, хаван хавдар буулгах, мэдрэггүйжүүлэх үйлчилгээтэй. Зөгийн хорны өвчин намдаах чадвар нь новокаинаас 50 дахин илүү байдаг. Зөгийн хортой тосон түрхлэг, шаврыг хэрэглэн үенд иллэг хийнэ.

Зөгийн хорны гүнд нэвтрэх чадвар нь шаварт агуулагдах эрдэс бодисыг биед шингэх үйлчилгээг давхар үзүүлнэ. Халуун шавар нь үрэвслийн эсрэг, шимэгдүүлэх, өвчин намдаах, цусан хангамжыг сайжруулах, бодисын солилцоо өдөөх үйлчилгээтэй.

Зөгийн лав. Зөгийн лаваар төөнүүр хийхэд үрэвслийн эсрэг, нөхөн сэргээх, өвчин намдаах, шимэгдүүлэх, мэдрэггүйжүүлэх үйлчилгээтэй. Төөнүүрийг өвчтэй үенд өдөр бүр 2-3 долоо хоногийн турш хэрэглэнэ.

Холбоотой нийтлэл:

Яс үений үрэвсэл (остеоартрит)

ТУЛГУУР-ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТЫН буюу ҮЕ МӨЧНИЙ ӨВЧЛӨЛ

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Холбоос хуулах

Хуулах