Шамбарамыг гэрээр эмчлэх арга
Хэрвээ Та шамбарамтай бол:
- Шамбарам сэдрэх, хүндрэхээс урьдчилан сэргийлэх
- Шамбарамын үед зовиур намдаах, хавдар буулгах аргатай танилцаарай.
Шамбарам гэж юу вэ?
Шулуун гэдэсний салстын доор байрладаг венийн (тараагуур) судас өргөсч, цүлхэн үүссэнээр илэрдэг өвчнийг шамбарам гэдэг.
Дэлхийн нийт хүн амын 50%, манай оронд 36-85% нь амьдралынхаа аль нэг үед шамбарамаар өвчилдөг гэсэн тоо баримт байдаг. Энэ нь тархалтаараа хорт хавдар, зүрх судасны өвчнүүдтэй энэ зэрэгцэнэ гэсэн үг юм. Тэдгээр хүмүүсийн 10% нь зайлшгүй мэс засалд орох шаардлагатай болдог байна. Сүүлийн жилүүдэд шамбарам өвчнөөр өвчилж байгаа хүний тоо улам нэмэгдсээр байна.
Манай оронд:
- Эрэгтэйчүүдийн – 54%
- Эмэгтэйчүүдийн – 46%-д шамбарам оношлогдож байна.
Насны хувьд 77% буюу олонх нь харьцангуй залуу, хөдөлмөрийн насны 20-49 настай хүмүүс энэ өвчнөөр шаналж байна.
Шамбарамын цүлхэн нь шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог.
Шамбарамын үе шат
Шамбарамын 1-2 үе шатуудад амьдралын зөв хэв маягтаа анхаарч, зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар хүндрүүлэхгүй байх боломжтой байдаг.
Шамбарамын төрөл
Шамбарамын зангилааг үүссэн байрлалаар нь:
- Дотор шамбарам
- Гадна шамбарам
- Хавсарсан шамбарам гэж ангилдаг.
Дотор шамбарамын зовиурыг намдаах арга
Дотор шамбарамын үед онцын зовиур илэрдэггүй. Ихэнх тохиолдолд хүмүүс хүндээр бие засах үед гарах, өвдөх зэрэг зовиур илэрдэг.
- Дотор шамбарамын зангилаа хавчигдаж хавагнана. Шамбарамын эхний үе шатанд шулуун гэдсээр тосон эмчилгээ хийхэд венийн судасны үрэвсэл, өргөсөл намддаг.
- Зарим тохиолдолд цүлхэн томорч, хагаран цус гардаг. Удаан хугацаагаар цус алдсан тохиолдолд архаг цус багадалтад ордог. Иймд судасны хана бэхжүүлж, цус алдалтыг зогсоож, цус төлжүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.
Гадна шамбарамын зовиурыг намдаах арга
Гадна байрлалтай шамбарамын vед өвчтөнд зовиур ихтэй болох бөгөөд өвдөлт нь хурц байдаг. Учир нь шулуун гэдэсний амсрын хэсэг хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг юм. Мөн энэ үед шулуун гэдэсний амсрын арьс сунаж хүндээр бие зассаны дараа амсрын хэсэг сайн цэвэрлэгдэхгvй байх, өвчтөний дотуур хувцас бохирддог.
- Гадна шамбарамын үед зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсдэг. Энэ тохиолдолд үрэвсэл дарж, хавдар буулгах зорилгоор зөгийн жилийг усанд хийж хөлдөөгөөд, мөсөө бинт давхарлаж ороогоод хавдартай хэсэгт мөсөн жин 10-15 минут тавихад өвдөлт намдаж, хавдар буун, тайвширна.
- Шамбарамын бүлэн томрохын хирээр өвчин улам ордог. Ийм тохиолдолд гэрийн нөхцөлд хавдрыг аль болох хурдан буулгаж, өвчнийг намдаах тос хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
- Гадна шамбарамын үед хошного орчмоо тогтмол угаах нь зовиурыг багасгах ач холбогдолтой. Хүндээр бие зассаны дараа тусгай зориулалтын бактерийн эсрэг бэлгийн шингэн саван хэрэглэнэ.
Яагаад шамбарамтай болдог вэ?
Шамбарамтай болох хэд хэдэн шалтгаан байдаг. Хэрэв шамбарам үүсэхэд нөлөөлдөг шалтгааныг мэдэж, түүнээс сэргийлж чадвал та заавал энэ өвчнөөр шаналахгүй байх боломжтой.
Шамбарамын шалтгаан:
- Өтгөн хаталт нь шамбарамын зонхилох шалтгаан болдог. Иймээс аль болох өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх нь эмчилгээний чухал ач холбогдолтой.
- Эслэг багатай хоол, цай, кофе зэрэг шулуун бүдүүн гэдсийг цочроох үйлчилгээтэй зүйлийг ихээр хэрэглэх. Байгалийн гаралтай эслэг хэрэглэснээр шамбарамыг хүндрэхээс сэргийлэх таатай нөлөө үзүүлдэг.
- Олон дахин гүйлгэх, эсвэл бургуй тавих, туулгын бэлдмэл зэрэг хэсэгчилсэн эмчилгээг хэт их хийх. Энэ тохиолдолд хоолоо зохицуулж, гэдэсний ашигтай бактери хэрэглэх шаардлагатай.
- Архи, согтууруулах ундаа хэрэглэх
- Ядрах, нойр муутай байх
- Хvнд зvйл өргөх
- Удаан хугацаагаар суух. Тухайлбал жолооч, нисгэгч, оффисийн ажилтан зэрэг суугаа ажил эрхэлдэг хүмүүс
- Жирэмснээс сэргийлэх бэлдмэл ууж хэрэглэх
- Хошногоны ариун цэврийг сахихгүй байх, салст бүрхэвчийг цочроох. Эмзэг орчмыг зориулалтын савангаар угааж хэвшээрэй.
- Уламжлалт бус бэлгийн харьцаа
- Мото спорт, дугуйн зэрэг спортын зарим төрөл
Эдгээр шалтгааны улмаас хэвлийн доод хэсэгт даралт ихэсч, шамбарамтай болдог. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна. Жирэмсний явцад шамбарамаас сэргийлэх нь чухал байдаг.
Холбоотой нийтлэлүүд:
Хэрэв Та Зөгийн бүтээгдэхүүнүүдийг 5% ХЯМДРАЛТАЙ авахыг хүсвэл доорх хэсгийг бөглөнө үү. Бид таны мейлээр КУПОН КОД илгээх болно.
Leave a Reply