Үе мөчний өвчлөлтэй холбоотой зөвлөгөө, нийтлэлүүдийг хүргэж байна. Тухайн гарчиг дээр дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Өвдөгний үрэвслийн үед хийх дасгал эмчилгээ
Та дараах дасгалуудыг хийхийн хажуугаар дараах зөвлөгөөг мөн дагаарай.
-Өвдгөнд халуун жин тавина. /Резинэн грилканд халуун ус хийгээд дээр нь алчуур бүлээн усанд норгож тавиад өвдөгөө 30 минут орооно./
Цааш үзэх . . .
Ясны сийрэгжилт
Ясны сийрэгжилт гэдэг нь ясны бичил бүтцийн өөрчлөлтөөс ясны эд сийрэгжин бат бэх байдал алдагдахыг хэлдэг. Хүний ясны эд нь биеийн бусад эрхтний эдүүдийн нэгэн адил шинэчлэгдэж байдаг. Ясны сийрэгжилтийн үед ясны эд шинэчлэгдэх нь ясны эдийн гэмтэхээс удаан явагддаг тул жингээ алдаж, сийрэг хэврэг болдог.
Остеохондроз буюу үе шохойжих
Үеүдийн завсар хөндийд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй мөгөөрсөн зөөлөвч, жийрэгнүүд бас үенүүдийн зөөлөвч шингэнтэй байдаг нь үе бүхэн чөлөөтэй хөдөлж байхад зориулагдсан, байгалиас заяагдсан зохицолдолгоо юм. Тэр зохицолдолгоо алдагдвал үеийн өвчлөл, остеохондроз үүсдэг байна.
Үений үрэвсэл болон бусад үеүдийн гэмтлийн үед апифитобүтээгдэхүүн хэрэглэх хөтөлбөр
Хэрлэг төст үрэвсэл (Ревматоидный артрит)
Хүүхэд наснаас эхлээд аль ч насанд үений хэрлэг төст үрэвсэл илрэх боловч 40-өөс дээш насанд тохиолдох нь элбэг. Үений хэрлэг төст үрэвсэл нь аутоиммуны гаралтай өвчин ба дархлааны тогтолцоо биеийн өөрийн эдийг гэмтээнэ.
Яс үений үрэвсэл (остеоартрит)
Үе мөчний эмгэг дотроос олонтоо тохиолддог нь яс үений үрэвсэл юм. Энэ нь өндөр настанд элбэг тохиолдоно.Яс үений үрэвсэл нь зөвхөн нэг үеийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл тодорхой нэг газар элэгдэж гэмтсэнээс байн байн үрэвсэж өвдөлт өгдөг.
ТУЛГУУР-ХӨДӨЛГӨӨНИЙ АППАРАТЫН буюу ҮЕ МӨЧНИЙ ӨВЧЛӨЛ
Эрүүл хүний биеийн жингийн бараг тавны нэгийг яс эзэлдэг. Ясны 22%-ийг ус эзэлдэг боловч маш хатуу, бөх бат атлаа хөнгөн, уян бүтэцтэй. Хоёр яс хоорондоо нийлж байгаа хэсэг газрыг үе гэж нэрлэдэг. Хүний биед 300 гаруй үе холбоос байдаг.
Leave a Reply